Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 1:16 - Ариун Библи 2004

16 Эдгээр нь цуглаанаас дуудагдсан хүмүүс бөгөөд өөрсдийн эцгийн овгуудын удирдагчид билээ. Тэд бол Израилийн мянгатуудын ахлагчид юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Эд хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцгүүдийнхээ овгийн удирдагчид, Израилийн мянгатын тэргүүн нар билээ гэв.

Gade chapit la Kopi




Тооллого 1:16
20 Referans Kwoze  

Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа).


Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.


Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.


Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.


Израилийн хэсэг хөвгүүдийн хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэдгээр нь чуулганд сонгогдсон, цуглааны хоёр зуун тавин удирдагчид буюу нэр алдартай хүмүүс байв.


Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно.


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газруудын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатуудын дотроос ч эрж хайя хэмээн өгүүлэв.


Саул тойрон байсан зарц нартаа —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн бас та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгатын болон зуутын дарга болгох уу?


Гидеон Түүнд —Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,


Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.


Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.


Нафталийнхаас Енаны хүү Ахира нар болой.


Тийнхүү нэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван,


Харин нэгийг нь үлээхэд Израилийн бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид чиний өмнө цуглах ажгуу.


Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь —ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite