Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Сургаалт үгс 26:3 - Ариун Библи 2004

3 Ташуур моринд, хазаар илжгэнд зориулагддаг бол Саваа нь мунхгуудын нуруунд зориулагджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Моринд ташуур, илжгэнд хазаар Мунхгуудын нуруунд саваа.

Gade chapit la Kopi




Сургаалт үгс 26:3
10 Referans Kwoze  

Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно. Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.


Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?


Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол. Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол Та нарт ойртон ирэхгүй.


Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй.


Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг.


Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.


Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.


Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ. Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.


Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх нь Зуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино.


Swiv nou:

Piblisite


Piblisite