2 Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, Билиг ухааны үгсийг ойлгох,
2 Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох,
Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун.
Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?
Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.
Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс. Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа.
ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.
Тэгвэл зөв болон шударга явдал, Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно.
Сургамжийг дагаж, ухаантай бологтун. Тэдгээрийг бүү үл тоомсорло.
Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.