Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 8:8 - Ариун Библи 2004

8 Бид бяцхан охин дүүтэй агаад түүнд хөх байхгүй билээ. Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Өртөж үзэгдэх хөх үгүй өчүүхэн дүүдэй бидэнд бий Түүнийхээ талаар ярилцах өдөр ирэхэд Дүүгийнхээ төлөө яавал бид зохилтой.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 8:8
29 Referans Kwoze  

Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.


Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.


Тэр надад “Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.


Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ.


Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв.


Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм.


Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно.


чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.


Чи согтуурал, гунигаар дүүрнэ. Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга.


Тэгээд чи өөрийн замуудыг санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь чиний гэрээнээс болоогүй юм.


Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм.


Би чамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Би бол хана. Хөх минь ч цамхаг мэт. Тэгээд би түүний нүдэнд амар амгаланг олдог нэгэн мэт байсан билээ.


Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.


Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж.


Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно. Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална. —


Swiv nou:

Piblisite


Piblisite