Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 8:6 - Ариун Библи 2004

6 Зүрхэндээ намайг тамга мэт, гар дээрээ намайг тамга мэт тавь. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй, хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ. Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Тамга болгож зүрхэндээ намайг тавиач Гар дээрх тамгаа болгооч. Юун гэвэл хайр үхэл шиг хүчтэй Тачаал бол Үхэгсдийн орон шиг хэцүү. Түүний дөл түймрийн дөл Дүрсхийн асах галын дөл.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 8:6
27 Referans Kwoze  

Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.


Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.


түмэн цэргийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглаад” Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Иерусалимын охид оо, хэрэв та нар миний хайртыг олох аваас түүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая. Учир нь би дурлалдаа шаналжээ. —


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч, Би чамайг сугалж гаргана.


Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө.


Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг. Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.


Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө. Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.


хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал,


Тэгтэл Паул —Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.


Арц модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.


Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай.


Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.


«Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг».


Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын гэм бурууг Би зайлуулна.


Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана.


Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ.


Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.


өнөөх гурав филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирч Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж, —


Swiv nou:

Piblisite


Piblisite