8 Жаран хатан болон наян татвар эм, мөн тоо томшгүй шивэгчид байдаг хэдий ч
8 Жарын жаран хатан, наян татвар эм Үй олон шивэгчин байгаа ч
Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв. Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.
Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ.
Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг. Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.
Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа.
Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.
Рехобоам бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй байсан бөгөөд хорин найман хүү, жаран охидын эцэг болсон юм.
Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.