Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 6:10 - Ариун Библи 2004

10 “Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй, наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм энэ хэн бэ?” гэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Үүрийн туяа шиг үзэгдэх Саран адил тунгалаг наран ижил өнгөлөг Тугт цэрэг мэт сүрдэм тун ч сайхан нь хэн юм?

Gade chapit la Kopi




Соломоны дуун 6:10
24 Referans Kwoze  

Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй, Иерусалим шиг дур булаам, тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.


Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй


хэрэв гэрэлтэн байхад нь нарыг, сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,


Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.


Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ.


Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.


Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.


Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?


наран мандах өглөөний гэрэл, үүлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв.


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.


Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан. Би Өөрийн амны үгээр тэднийг алсан. Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.


Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.


Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ? —Алимын модон дор би чамайг сэрээлээ. Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.


Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд ихэд айж байна.


Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй байхсан. Харанхуй ч өглөө мэт байхсан.


Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.


Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж, чи! —


Swiv nou:

Piblisite


Piblisite