Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 5:2 - Ариун Библи 2004

2 Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв. Дуу чимээ! Хайрт минь тогшин “Дүү минь, хонгор минь, надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь! Учир нь толгой минь шүүдэрт, туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 5:2
39 Referans Kwoze  

Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.


Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов.


Миний тагтаахан, миний төгс нэгэн бол хосгүй болой. Тэр бол эхийнхээ ганц охин нь билээ. Тэр бол өөрийг нь төрүүлсэн нэгний цэвэр ариун хүүхэд болой. Охид түүнийг хараад, түүнийг ерөөгдсөн хэмээн дуудна. Хатад болоод татвар эмс ч мөн түүнийг магтан


Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!


Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.


Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.


Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна. Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч, энэ нь басамжлагдах нь гарцаагүй» —


Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай. Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч, миний хайртад төвөггүй хүрнэ. —


Түүний толгой бол алт, цэвэр алт мэт ажээ. Түүний туг үс буржгар агаад хэрээ мэт хархан аж.


Дүү минь, сүйт бүсгүй минь, чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Нүднийхээ ганцхан харцаар, хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.


Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.


—Шөнөөс шөнөд би сэтгэлийнхээ дурлалт хүнээ орон дотроо хайна. Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.


Миний хайрт надад хэлэх нь “Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.


Сонсогтун! Хайрт минь! Харагтун, уулан дээгүүр харайсаар, толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.


Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.


Та нарыг Египет нутгаас удирдан гаргасан ЭЗЭН Би бол та нарын Бурхан юм. Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.


Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн.


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.


Тэр өөрийнхийгөө бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан, харин бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав.


Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.


Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв.


Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээ газарт нааж, гүн нойронд автав. Гэвч тэр надад гараа хүргэж, намайг цэх шулуун босгосон.


Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.


Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ! Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.


Би хайртдаа онгойлголоо. Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв! Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв. Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй. Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite