Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 5:13 - Ариун Библи 2004

13 Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт, анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой. Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Хацар юуг нь хэлбэл Үнэрт цэцэгсийн мандал анхил үнэртний цогцлол Уруул ам нь гэвэл урсгаж миррийг нэрэх сараана лугаа дүйцэх

Gade chapit la Kopi




Соломоны дуун 5:13
16 Referans Kwoze  

Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. —


Миний хайрт цэцэрлэг уруугаа, Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу, цэцэрлэгт сүргээ бэлчээж, сараана цэцэгс түүхээр явсан билээ.


Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ. —


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.


Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Хайртдаа би онгойлгохоор бослоо. Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр, хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.


Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна. Хэлний чинь дор бал, сүү байх аж. Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.


Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?


Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ! Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.


Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм. Таны уруул нигүүлслээр дүүрэн. Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.


Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.


Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.


Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр Ташаандаа илдээ зүү.


Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ! Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.


Swiv nou:

Piblisite


Piblisite