Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 5:1 - Ариун Библи 2004

1 —Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 5:1
43 Referans Kwoze  

Миний хайрт цэцэрлэг уруугаа, Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу, цэцэрлэгт сүргээ бэлчээж, сараана цэцэгс түүхээр явсан билээ.


Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


“Нааш ир, хоол хүнснээс минь зоогло. Хутгасан дарснаас минь уугтун.


Тэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.


Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.


Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.


Үүнийг үзээд та нарын зүрх баясаж, та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.


Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.


Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан, цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.


ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.


Цэцэрлэгт суугч аа, андууд маань дуу хоолойг чинь сонсоно. Надад ч мөн дуугаа сонсгооч! —


Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж,


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


“Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.


Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол, Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн. Хэн ч намайг жигшихгүй байхсан.


Хөндий ногоорохыг харахаар, усан үзмийн мод цэцэглэж, анарын мод нахиалсан эсэхийг үзэхээр самрын модны цэцэрлэг уруу би уруудан явлаа.


Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.


ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.


Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав.


Харин Самсоны эхнэр түүний анд найзуудын нэгнийх нь эхнэр болов.


Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм. Сархинагийн бал тун амттай шүү.


Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан.


Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.


Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Надтай хамт чи Ливанаас явж, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оргилоос, Арслангийн үүрнээс, ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.


Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite