Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:8 - Ариун Библи 2004

8 Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Надтай хамт чи Ливанаас явж, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оргилоос, Арслангийн үүрнээс, ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Хамтдаа надтай Ливанаас одож, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оройгоос, Арслангийн үүрнээс, ирвэсийнн уулнаас аялж бууж ирээч.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:8
19 Referans Kwoze  

(Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)


Инжрийн мод жимсээ боловсруулж, цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана. Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ.


Сонс, охин оо, анхааран чагна. Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.


Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв.


Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Учир нь залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг чиний хөвгүүд чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг чиний Бурхан чамд баярлана.


Нааш ир, хайрт минь, хамтдаа хөдөө явцгааж, шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.


—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —


Мунхаг явдлаа орхин амьд яв. Оюун ухааны замаар яв” гэж хэлдэг.


Та бол алдартай, Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.


Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.


Тэрээр Ливаны хуш модноос эхлээд ханан дээгүүр ургадаг хиссоп ургамал хүртэл, мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв.


Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл,


Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч” гэсэн


Дамаскийн голууд болох Абана, Фарпар зэрэг нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав.


Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай. Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана. Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай.


Өмнөд ба умардыг Та бүтээсэн. Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.


Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж, тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.


Swiv nou:

Piblisite


Piblisite