Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:16 - Ариун Библи 2004

16 Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:16
30 Referans Kwoze  

Миний хайрт цэцэрлэг уруугаа, Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу, цэцэрлэгт сүргээ бэлчээж, сараана цэцэгс түүхээр явсан билээ.


—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


Тэгэхэд Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл, хүний хүү эш үзүүлж амьсгалд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, эдгээр алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэв.


Тиймд би тэдэнд цуглуулсан юмыг нь өгч, үүнийг дуусгаад, та нарыг дайран Испани уруу явна.


Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.


Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав.


Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав.


Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм.


Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв.


Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.


Миний өөрийн усан үзмийн талбай өмнө минь байна. Мянган шекел нь Соломон танд, хоёр зуу нь түүний үр жимсийг арчлагчдад нь өгөгдөх юм. —


Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ. Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад жимс нь ч надад чихэрлэг амттай байв.


Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе! Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. —Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. —


Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан.


Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.


Сонсогтун! Хайрт минь! Харагтун, уулан дээгүүр харайсаар, толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.


Swiv nou:

Piblisite


Piblisite