15 Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг, Ливанаас урсан гарах горхи болой. —
15 Цэцэрлэгийн нэгэн булаг амьд усны худаг Ливанаас ундрах горхин.
Есүс түүнд —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд,
Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.
Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд,
Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ: Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм.
Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь
Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.
Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг, цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой.
Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан.
Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.
Чиний ундарга гудамж уруу хальж, Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?
Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай! Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.
ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.
Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.