Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:14 - Ариун Библи 2004

14 нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод, Гүгэл болон алоены хамт Хамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Задь хийгээд суман цэцэг, шанц болоод годоль Гүргэм бас суман цэцэг гүглийн хамаг мод Мирр болон зуун насттай

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:14
16 Referans Kwoze  

Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел,


Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл миррийн уул уруу, гүглийн толгод тийш би өөрийн замаа хөөн одъё.


Миний хайрт цэцэрлэг уруугаа, Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу, цэцэрлэгт сүргээ бэлчээж, сараана цэцэгс түүхээр явсан билээ.


Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?


Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв.


Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.


Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.


шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.


Мөн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шөнөөр Есүс уруу ирж байсан юм.


Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа.


—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —


Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.


Тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний халуун ногоо, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их халуун ногоо хэзээ ч дахин ирээгүй билээ.


Сунайсан уудам хөндийнүүд мэт, голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хушнууд мэт.


Эцэг Израиль нь тэдэнд хандаж —Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.


Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй. Зааны ясан ордноос гардаг Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite