Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 2:5 - Ариун Библи 2004

5 Үзэмтэй боовоор намайг тэтгэн, алимаар намайг сэргээгээч. Учир нь би дурлалдаа шаналжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Үзмээр намайг сэрээгээч, Алимаар намайгаа сэргээгээч. Үгүй бол би дурлалдаа амь тавьж мэдэх нь

Gade chapit la Kopi




Соломоны дуун 2:5
14 Referans Kwoze  

Иерусалимын охид оо, хэрэв та нар миний хайртыг олох аваас түүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая. Учир нь би дурлалдаа шаналжээ. —


Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.


Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.


Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм.


Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,


Би “Далдуу мод уруу би авирч, жимснийх нь шилбээс барья” гэв. Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт, амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.


Сэтгэл минь Танаас зуурдаг. Таны баруун мутар намайг түшдэг.


Бүх израилийн эрэгтэй, эмэгтэй ялгалгүй, хүн бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.


Swiv nou:

Piblisite


Piblisite