Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 1:8 - Ариун Библи 2004

8 Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь, сүргийн мөрөөр урагш явж, хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 —Бүсгүйчүүл дундаас бүр ч сайхан чи Магад мэдэхгүй аваас малын чийрийг даган ирж Малчдын майхны ойролцоо ишигнүүдээ ээрч тогтоо.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 1:8
25 Referans Kwoze  

Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй минь, хайрт чинь хаашаа одоо вэ? Хайрт чинь хаашаа явчихав? Хамтдаа түүнийг хайцгаая. —


Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй, чиний хайрт чинь ямар юм бэ? Биднээс чиний ингэж гуйх чиний хайрт ямаршуухан хүн юм бэ? —


Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.


Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун.


Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?


Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.


хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа.


түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ.


Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.


Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт —Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд —Миний хургануудыг тэжээ гэлээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.


Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!


Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.


—Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт, үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.


Миний хайрт надад хэлэх нь “Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.


Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж, чи! —


Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан, Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.


Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж, Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.


Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана. Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.


Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.


Мөн үүний адилаар янхан эм Рахаб элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite