Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 1:3 - Ариун Библи 2004

3 Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тос чинь анхи сэнхийн үнэртэй Нэр чинь цутгасан тос адил тул эмс охид чамд дурлана.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 1:3
26 Referans Kwoze  

Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.


Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.


Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Энэ нь сахал дээгүүр, Аароны сахал дээгүүр доошоо урсан, Хувцасных нь захаар доошоо урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.


Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв. Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.


Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт, анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой. Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.


Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.


Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?


Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.


Хайртдаа би онгойлгохоор бослоо. Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр, хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.


Дараа нь Мосе ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан.


Жаран хатан болон наян татвар эм, мөн тоо томшгүй шивэгчид байдаг хэдий ч


Тэр —Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite