Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 1:12 - Ариун Библи 2004

12 Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Хаантан сууриндаа залрахуй Задийн минь үнэр анхилмуй.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 1:12
14 Referans Kwoze  

Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.


Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг хагалаад, Есүсийн толгой дээр тос цутгав.


Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.


Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад,


Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв.


Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм. Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.


Миний зүрхэнд сайн үг бялхам байна. Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя. Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.


Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө. —


Swiv nou:

Piblisite


Piblisite