Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 4:15 - Ариун Библи 2004

15 Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Тэр танд амь амьдралыг сэргээгч, өндөр насыг тань тэтгэгч байх болтугай! Учир нь таныг хайрладаг, таны хувьд долоон хөвгүүнээс дээр бэр чинь Боазд хүү төрүүлэв гэцгээв.

Gade chapit la Kopi




Рут 4:15
10 Referans Kwoze  

Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.


Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна.


Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй» гээрэй.


Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.


Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв.


Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүл, үр хүүхдүүдийг нь хоол хүнсээр хангах болжээ.


Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов.


Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж, харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ. Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж, харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.


Swiv nou:

Piblisite


Piblisite