Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 4:10 - Ариун Библи 2004

10 Бас нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Бас өөд болсон хүний нэрийг өвд нь дуудуулан үлдээлгэхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авлаа. Ингэснээр өөд болсон хүний нэр нь ах дүү төрөл садангаасаа болон төрсөн газрынхаа үүд хаалганаас тасарч мартагдах нь үгүй юм. Өнөөдөр үүний гэрч нь та нар гэв.

Gade chapit la Kopi




Рут 4:10
19 Referans Kwoze  

Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.


Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.


Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж, Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.


Тиймээс би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар тэр эмийг өөртөө худалдан авсан.


Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно. Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй”.


Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.


Эхнэрийг олдог хүн сайныг олж, ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг.


Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.


ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.


Тэгтэл Боаз ахлагчид хийгээд хамаг ардад —Өнөөдөр би Наомийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нар нь та нар юм.


Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite