Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 1:21 - Ариун Библи 2004

21 Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.

Gade chapit la Kopi




Рут 1:21
8 Referans Kwoze  

Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Та намайг хатаан хорчийлгосон бөгөөд тэр чинь гэрч болжээ. Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд тэрээр нүүрэн дээр минь гэрчилнэ.


Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж, залуу үеийн минь гэм бурууг надад өвлүүлдэг.


Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж, над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг. Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж, намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.


тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite