Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 9:33 - Ариун Библи 2004

33 Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу, Зөрчилд хүргэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.

Gade chapit la Kopi




Ром 9:33
19 Referans Kwoze  

Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.


Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг.


Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.


Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач. Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.


Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг үзэгдэх үед бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүргүй байх болно.


Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно.


Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна.


Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав.


Есүс тэдэнд —“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Судраас огт уншаагүй юу?


Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.


Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.


Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.


Гэвч ах дүү нар аа, хэрэв би хөвч хөндөх ёслолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь алга болсон хэрэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite