Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 9:29 - Ариун Библи 2004

29 Исаиа «Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Исаиа «Хэрэв түг түмдийн Эзэн амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.

Gade chapit la Kopi




Ром 9:29
15 Referans Kwoze  

Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.


Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.


“Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч, та нар дөлнөөс шүүрэгдсэн цуцал шиг байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана.


Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шиг тэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.


хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол,


“Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Тиймээс далайн эрэг нь хоньчдод зориулж агуйтай, хонин сүрэгт зориулж хороотой бэлчээрүүд болно.


Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм. Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.


ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана. Түүнийг унахад хожуул нь үлдэнэ. Ариун үр нь түүний хожуул юм гэв.


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite