24 Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?
Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Энэ нь хоригдлын ёолохыг сонсож, Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.
Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.
бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.
Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг.
Учир нь хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно.
—Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,
Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.
Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн.
Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
Тэр дахин биднийг өрөвдөж, бидний гэмийг хөл доор гишгэчнэ. Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.
Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна.
Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг хаясан. Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж, барь” гэж хэлсэн.
Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.
хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг
Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.
ЭЗЭН түүнд —Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.
Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.
Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон, Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.
Би Таны тушаалуудад тэмүүлсэн учир Амаа том ангайн аахилсан.
Үхэгсдийн дунд хаягдсан, Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон. Та тэднийг дахин санахгүй бөгөөд Тэд Таны мутраас таслагдсан.
Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош дарсан.
Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядаж хүлээдэг.