10 Энэ нь ингэж бичигдсэнчлэн, «Зөвт хүн алга. Ганц ч алга.
10 Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга.
Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,
Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?
Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг.
Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?
Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биеэ үзэн ядаж, жигшүүрт байсан.
Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш.
Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.
Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.
Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай «Та айлдахдаа зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ.
Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.
Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.
Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.
Энэ нь «Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс, Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ.
Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга.