Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 2:2 - Ариун Библи 2004

2 Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ.

Gade chapit la Kopi




Ром 2:2
27 Referans Kwoze  

Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.


Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Усны тэнгэр элч —Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм.


Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай!


Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.


Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмээв.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.


Гэвч Израилийн гэр “Эзэний зам нь зөв бус” хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?


Гэсэн ч та нар “Эзэний зам нь зөв бус юм” хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?


Тунхагла, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлж, хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.


Би харанхуй орны газраас нууцаар яриагүй. «Хоосон газар Намайг хайгтун» гэж Би Иаковын үрд хэлээгүй. ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна. Зөв шударга юмсыг тунхаглаж байна.


Учир нь Та миний шударга заргыг дэмжсэн билээ. Та зөв шударгаар шүүн сэнтийдээ заларсан билээ.


Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаар Тэр хүнийг цаашид гуйдаггүй юм.


Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.


Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.


Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite