Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 16:20 - Ариун Библи 2004

20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

Gade chapit la Kopi




Ром 16:20
26 Referans Kwoze  

Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.


Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.


Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд


Та нар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ.


Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.


Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.


Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.


Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.


Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.


Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.


Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.


Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. Амен.


Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.


Бардам хүн бүрийг хараад, түүнийг номхруулж, хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.


Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.


“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.


Намайг болон бүх чуулганы зочлогч гэрийн эзэн Гай та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.


Есүс —Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.


[Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]


Swiv nou:

Piblisite


Piblisite