Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 12:9 - Ариун Библи 2004

9 Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.

Gade chapit la Kopi




Ром 12:9
30 Referans Kwoze  

Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.


Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм.


Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм.


Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.


Харин бүхнийг шалга, сайныг баригтун.


Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй.


Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.


Мууг үзэн яд, сайныг хайрла. Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо. Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Би үүнийг тушаал мэт биш, харин та нарын хайрын жинхэнэ байдлыг бусдын зүтгэлээр батлахын тулд хэлж байна.


Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.


цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор,


Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн. Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээр Таныг баяр баясгалангийн тосоор тослов” гэжээ.


Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.


Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг, Харин Таны хуулийг би хайрладаг.


Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.


Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.


Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг. Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог. Тэр бузар үйлийг жигшдэггүй.


Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй,


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ.


Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан. Тиймээс Бурхан, Таны Бурхан Таныг Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.


Тэр даруй Есүс уруу очиж, —Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв.


Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.


Swiv nou:

Piblisite


Piblisite