Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 11:26 - Ариун Библи 2004

26 Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна.

Gade chapit la Kopi




Ром 11:26
25 Referans Kwoze  

“Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав.


Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.


Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.


Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв.


Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч, Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон Таны магтаалд бахархуулахаар Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.


Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.


“Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно. Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite