Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Обадиа 1:17 - Ариун Библи 2004

17 Гэвч Сион уулан дээр аврал оршиж, энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгөө эзэмших болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Гэвч Сион уулан дээр аврал оршиж, Энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгийг эзэмшихэд

Gade chapit la Kopi




Обадиа 1:17
25 Referans Kwoze  

Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.


Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг. Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно. Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.


Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм.


Миний зарц Иаков аа, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнүүдийг Би бүрэн устгана, харин чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд чамайг яасан ч шийтгэхгүй, орхихгүй” гэж айлдаж байна.


Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.


Сион үнэн шударгаар аврагдахад, Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно”.


Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.


Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.


Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.


Учир нь Бурхан Сионыг аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна. Энэ нь тэднийг тэнд суулгаж, тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


“Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.


Би Иаковаас үр удмыг нь, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн, Миний зарц нар тэнд амьдарна.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно. «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»


Тийм ээ, Би Өөрийн ард түмэн болох Израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэмшүүлнэ. Тийнхүү та нар тэдний өв болж, дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй”.


Харин Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.


Та нар Миний алт, мөнгийг авч, Миний үнэт эрдэнэсийг өөрсдийнхөө сүмүүд уруу зөөн явсан бөгөөд


Swiv nou:

Piblisite


Piblisite