Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Обадиа 1:1 - Ариун Библи 2004

1 Обадиагийн үзэгдэл. Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав. Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч “Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.

Gade chapit la Kopi




Обадиа 1:1
28 Referans Kwoze  

Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан, нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.


Учир нь тэдний ноёд нь Зоанд байгаа бөгөөд тэдний элчингүүд нь Ханест хүрч ирсэн.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?” гэв.


Өө, ЭЗЭН, “Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.


Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ.


Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм.


Эвдэгч тэдний өмнө явж, тэд эвдэн явж, дааман хаалгаар өнгөрөн гадагш гардаг. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явдаг”.


Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ, удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.


Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд,


Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.


Манаач хариулж “Өглөө болж байна, гэвч шөнө болно. Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир” гэв.


Есав Иаковт хандаж —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.


Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж, —


Swiv nou:

Piblisite


Piblisite