Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 8:4 - Ариун Библи 2004

4 Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. “Та юу хийж байна?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 8:4
18 Referans Kwoze  

Тэрээр шүүрэн авах байсан бол хэн Түүнийг саатуулж чадах байсан бэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?


Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү?


Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөд Түүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.


Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв.


Азарган тахиа, ухна ба дайчин баатруудтайгаа хамт буй хаан болой.


Хаан Иехоиадагийн хүү Бенаиад тушаасанд, тэр гадагш гаран, Шимеиг хөнөөж аллаа. Ингээд хаанчлал Соломоны гарт атгагдлаа.


Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав.


Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.


Гэсэн хэдий ч хаан Иоаб болон цэргийн удирдагчдыг ятгаж чадав. Ингээд Иоаб болон цэргийн удирдагчид Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов.


Би чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв.


Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite