Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 8:15 - Ариун Библи 2004

15 Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Наран доор Бурханаас хүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш дахь хөдөлмөрт энэ нь дагуул мэт байдаг ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас түүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш зүтгэлд нь түүнийг дагуулах аж.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 8:15
11 Referans Kwoze  

Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Сайн бөгөөд жаргалтай байхыг энд л би үзлээ. Энэ нь юу хэмээвээс идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа цөөхөн жилүүдийн турш наран доор хөдөлмөрлөсөн ажил бүхнээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ л түүний хувь хишиг аж.


Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.


Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ?


ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана. Мөн шөнөөр Түүний дуу болох Миний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.


Би өөртөө өгүүлрүүн “Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.


Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа.


Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite