Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 7:8 - Ариун Библи 2004

8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 7:8
20 Referans Kwoze  

Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.


Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.


Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.


Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.


Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал.


Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,


Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.


Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.


Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.


Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.


Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг. Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно.


Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.


Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж,


Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.


Swiv nou:

Piblisite


Piblisite