Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 7:1 - Ариун Библи 2004

1 Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Нандин тосноос сайн нэр илүү Төрөх өдрөөс үхэх өдөр дээр.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 7:1
23 Referans Kwoze  

“Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.


Сайн нэр нь агуу баялгаас ч дээр. Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.


Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв.


Бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддог.


Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.


Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.


Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.


Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Дулаахан харц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд эм болдог.


Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож, ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.


Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа.


Энэ нь сахал дээгүүр, Аароны сахал дээгүүр доошоо урсан, Хувцасных нь захаар доошоо урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.


Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж.


Учир нь урьдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.


Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.


Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!


Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.


Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биеэ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр —Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв.


Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий. Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү.


Swiv nou:

Piblisite


Piblisite