Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 5:2 - Ариун Библи 2004

2 Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 5:2
21 Referans Kwoze  

Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.


Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.


Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.


Тиймд ийнхүү залбир. “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг.


Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.


Абрахам —Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.


Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.


Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг.


“Энэ бол ариун” хэмээн хурдан хуумгай хэлээд, Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.


Иаков тангараглаж —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,


Харин бидний Бурхан тэнгэрт байдаг. Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.


Абрахам дахин —Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.


Абрахам —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.


Иефта ЭЗЭНд тангараглан —Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл


Тэрээр охинд [олон удаа] ам гарч, —Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав.


багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.


Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм.


Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.


Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.


Swiv nou:

Piblisite


Piblisite