5 Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.
5 Тэнэг хүн гараа хумхиж, өөрийгөө барна.
Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.
Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй. Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.
Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж, амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
Залхуу хүн ангийн махаа шарахгүй. Харин хүний үнэт өмч хөрөнгө бол хичээнгүй байх явдал билээ.
Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.
Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.
Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?