6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг,
Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав.
Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхлэв.
Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.
Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ.
Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?
Тэгэхэд далайчид айж, хүн бүр өөрийн бурхнаа дуудаж, хөнгөн болгохын тулд хөлөг онгоцон дээрх ачаа тээшээ далай уруу хаяжээ. Харин Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрсжээ.
Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.
Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон, —Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.
Тэд араас нь Иордан уруу явсан бөгөөд үзэгтүн, бүх зам арамейчуудын яарахдаа хаясан хувцас, хэрэглэлээр дүүрсэн байв. Тэгээд элч нар буцаж ирээд, хаанд айлтгав.
өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв.
Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг,