Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 3:22 - Ариун Библи 2004

22 Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь аж. Хэн түүнийг дагуулан түүнээс хойш юу болохыг үзүүлж чадах билээ?

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 3:22
24 Referans Kwoze  

Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?


Юу тохиолдохыг хэрэв нэг ч хүн мэддэггүй юм бол хэзээ энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?


Сүүдэр мэт өнгөрүүлэх утгагүй амьдралынхаа цөөхөн жилүүдэд өөрт нь юу зөв, сайн болохыг хэн мэдэх билээ? Өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?


Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.


Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.


Харин чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгвэл чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.


Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.


Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Наран доор Бурханаас хүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш дахь хөдөлмөрт энэ нь дагуул мэт байдаг ажээ.


Түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч тэрээр мэддэггүй, эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэрээр үүнийг хайхардаггүй.


Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас


Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ.


Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ.


Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.


Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.


Swiv nou:

Piblisite


Piblisite