Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 3:16 - Ариун Библи 2004

16 Би мөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 3:16
15 Referans Kwoze  

Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.


Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Тэгэхэд нь Паул түүнд —Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл олохыг оролдсоор байлаа.


Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд, шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг. Жонон, бас шүүгч хахууль шаарддаг. Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг. Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.


Тэд талбайнуудад шунахайрч, тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг. Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг.


Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.


Энэ бүхнийг би хараад, өөрийн бодлыг наран доор болж байгаа үйлс бүхэн уруу хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.


Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite