Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 2:13 - Ариун Библи 2004

13 Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би үзэв.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 2:13
17 Referans Kwoze  

Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.


Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ!


Гэрэл нь тааламжтай бөгөөд нарыг харахад энэ нь нүдэнд таатай аж.


Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно.


Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм.


Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.


“Мэргэн ухаан хүч чадлаас илүү” хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна.


Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг.


Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.


Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.


Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө.


Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн. Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite