Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 10:12 - Ариун Библи 2004

12 Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь нигүүлсэл, Мунхгийн уруул харин өөрийгөө залгих аж.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 10:12
36 Referans Kwoze  

Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.


Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.


Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэнд Хаан хүн хүртэл анд нөхөр болдог.


Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол Мунхаг ам мунхаглал урсгадаг.


Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө.


тэр “Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?


Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг.


Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг.


Мунхгийн аман дахь сургаалт үгс нь согтуугийн гарт шаасан өргөстэй адил болой.


Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.


Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог. Цагаа олсон үг юутай сайхан бэ!


Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.


Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг. Чалчаа мунхаг нь сүйрэх болно.


Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг бол Чалчаа мунхаг нь сүйрэх болно.


Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.


Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.


Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөд Түүний хэл нь шударга үгийг өгүүлдэг.


Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан.


Давид түүнд —Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам “Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав” гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.


Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.


Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.


Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу.


Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг.


Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөрөгтүн. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан чиний үгэнд уурсаж, чиний гарын ажил хэргийг устгах ёстой юм бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite