11 Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.
11 Могой ховсдохоосоо өмнө хаздаг бол Ховсдох нь түүнд илүүц юм.
“Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг, ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөд тэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.
Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.
Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь
Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэл Хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.
Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн.
Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө.
Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач. ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.