Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 9:38 - Ариун Библи 2004

38 Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын, Манай левичүүдийн болон манай тахилч нарын нэрс байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

38 Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын Манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна.

Gade chapit la Kopi




Нехемиа 9:38
10 Referans Kwoze  

Тамгалсан бичгэн дээр эдгээр нэрс байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,


өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.


Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!


Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан, бүх зүрх сэтгэл, бүх оюун санаагаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг хэрэгжүүлнэ гэжээ.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм.


Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан өөрийн бүх зүрх сэтгэлээр, бүх оюун ухаанаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэсэнд бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Тэд очоод хадан дээр лац тавьж, харуул гарган булшийг манацгаав.


Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ. Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана. Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин, хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite