Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 9:31 - Ариун Библи 2004

31 Гэлээ ч Өөрийн агуу энэрлээр Та тэдний төгсгөлийг хийсэнгүй, орхисонгүй. Учир нь Та бол энэрэнгүй өрөвч Бурхан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Гэлээ ч аугаа энэрлээрээ Та тэднийг эс мөхөөж бас үл орхив. Учир нь Та энэрэнгүй өрөвч Бурхан билээ.

Gade chapit la Kopi




Нехемиа 9:31
15 Referans Kwoze  

Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.


“Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга. Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм.


Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий.


Хэрэв та нар ЭЗЭН уруу буцаж ирвэл, та нарын ах дүүс болон хөвгүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөлийг олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та нараас нүүрээ буруулахгүй” хэмээсэн.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Чиний Бурхан ЭЗЭН өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.


Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй.


Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite