Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 7:5 - Ариун Библи 2004

5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг уг гарлаар нь бүртгэн данслахын тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулсан. Тэгээд би анх ирэгсдийн угсаа гарвалын номыг олж, тэндээс дараах бичлэгийг олов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг удмын бичигт бүртгэхийн тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулав. Тэгээд би анх ирэгсдийн удмын бичиг номыг олвол тэнд дараах зүйл бичигдсэн нь олдов.

Gade chapit la Kopi




Нехемиа 7:5
15 Referans Kwoze  

Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.


Миний дотор хүчтэй ажиллаж байгаа Түүний хүч чадлаар зүтгэн би мөн энэ зорилгын төлөө ажилладаг.


Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай.


Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.


Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой.


Тэд өөрсдийн эртний угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан хэдий ч энэ нь тогтоогдсонгүй. Тиймээс тэднийг бузар хэмээн тооцож тахилчлалаас хасав.


Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.


Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.


Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг чимэглэхээр энэ мэт зүйлийг хааны зүрхэнд оруулсан бидний эцэг дээдсийн Бурхан, ЭЗЭН магтагдах болтугай.


Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав.


Хот том бөгөөд уудам, харин түүн доторх хүмүүс нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.


Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.


Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite