Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 5:7 - Ариун Библи 2004

7 Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчдыг зэмлэн, тэдэнд —Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тэгээд би тэдний эсрэг их чуулганыг цуглуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд —Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав.

Gade chapit la Kopi




Нехемиа 5:7
25 Referans Kwoze  

Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.


Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.


Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.


Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.


Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно.


Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Яагаад гэвэл тэр буруутан болоод байлаа.


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй.


Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр.


Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд “ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.


ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?


Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай. Села


Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж, Гаднын хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.


Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.


Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?


Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг. Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite