Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 5:4 - Ариун Библи 2004

4 Мөн ийн хэлэгсэд ч байв. “Бидний тариан талбай, усан үзмийн төглүүдэд оноох хааны татварыг төлөхийн тулд бид мөнгө зээлсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Мөн “Бидний тариан талбай, усан үзмийн талбайд оноогдсон хааны татварыг төлөхийн тулд мөнгө зээлсэн.

Gade chapit la Kopi




Нехемиа 5:4
9 Referans Kwoze  

Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах юм бол тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!


Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Бидний нүглээс болж түүний элбэг дэлбэг үр жимс нь бидний дээр Таны тавьсан хаадынх болов. Тэд мөн бидний биесийг ноёлно. Бидний мал сүргүүдийг хүссэнээрээ эзэмшинэ. Тиймээс бид үлэмж зовлонд байна.


Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним, эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч татвар, алба гувчуур, хураамж ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.


Израилийн хөвгүүдийг бүрэн устгаж чадаагүй бөгөөд тэр нутагт үлдээсэн дээрх хүмүүсийн үр хүүхдүүдээс Соломон өнөөг хүртэл албадан ажилчдыг авсаар ирсэн юм.


Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.


Мөн “Өлсгөлөнгөөс болж, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн төглүүдээ, байшингуудаа барьцаалж байна” гэж хэлэх хүмүүс ч байв.


Баян хүн ядуу хүнийг захирдаг. Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.


Swiv nou:

Piblisite


Piblisite