Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 5:15 - Ариун Библи 2004

15 Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.

Gade chapit la Kopi




Нехемиа 5:15
19 Referans Kwoze  

Би дахин хэлэв. —Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү?


Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.


Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.


Би та нарын дэргэд байхдаа юмаар дутагдахад хэнд ч төвөг удаагүй. Македониос ирсэн ах дүүс миний хэрэгцээг бүрэн хангасан. Алив зүйлээр та нарт дарамт болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.


Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?


Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.


Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай.


Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаас Бүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.


ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!


Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө.


Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан.


Би өөрийн авга ахын хүү Ханамелаас Анатот дахь талбайг худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв.


Боолууд биднийг ноёрхож байна. Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.


Swiv nou:

Piblisite


Piblisite