Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 4:20 - Ариун Библи 2004

20 Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Та нар хаа нэгтээ бүрээн дуу сонсвол ийшээ бидэн уруу цугларцгаа. Бурхан маань бидний төлөө тулалдана гэв.

Gade chapit la Kopi




Нехемиа 4:20
10 Referans Kwoze  

ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.


Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь чиний Бурхан ЭЗЭН юм” гэж хэл.


Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.


Танай нэг хүн мянган хүнийг зугтахад хүргэдэг. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн билээ.


Тэднээс битгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.


Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст —Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна.


Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллацгаав.


Иоаб өгүүлэхдээ —Хэрэв арамейчууд надаас хүчээрээ их бол чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байх аваас, би чамд тусална.


Swiv nou:

Piblisite


Piblisite